НТБГ-ын хамт олон 80 хайлаас, 10 монос, таван голт бор мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгосон. Нийтийн тээврийн бодлогын газрын хамт олон энэ жил “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон хот-Иргэний оролцоо” уриан дор энэ сарын 3-ны өдөр "Баянгол цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-т 80 хайлаас, 10 монос, таван голт бор мод тарилаа.
Нийтийн тээврийн бодлогын газрын хамт олны сүүлийн гурван жил тарьсан модны ургалт, арчилгааг “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-гийнхэн сайн анхаарч ажилладаг учир нийт модны 90 гаруй хувь нь ургаж,агаарын чанарт нөлөөлж байгаад бид бүхэн баяртай байна.