• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Зайсангийн эцсийн буудлын нөхцөл байдалтай танилцлаа
  • 2025-09-18
  • Сайнбуян
  • 1 мин

Зайсангийн эцсийн буудлын нөхцөл байдалтай танилцлаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн эцсийн буудлын орчим автобус эргэх боломжгүй болсон талаар мэдээлэл ирсний дагуу Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого, судалгааны хэлтсийн мэргэжилтэн, Хяналт, шалгалтын хэлтсийн Авто тээврийн Улсын байцаагч нар газар дээр нь очиж танилцлаа.

Тус эцсийн буудлыг стандартын дагуу тохижуулсан, автобус хэвийн явах боломжтой зай талбайтай, зогсоолтойг илтгэх тэмдэг тэмдэглэгээ байдаг аж. Эцсийн буудлын ойролцоо өрхийн эмнэлэг, CU дэлгүүр, цайны газар байдаг ч нэг нь ч зогсоолгүй, тус газраар үйлчлүүлж буй иргэд машинаа замбараагүй тавьж орхидгоос хүндрэл үүсээд байгааг тогтоов. Энэ байдлаас үүдэн иргэд зориулалтын бус газраас автобусанд суух, буух тохиолдол гарсаар байгааг таслан зогсоож, автобус хэвийн явах боломжоороо хангах юм.

Эцсийн зогсоолд машинаа тавихгүй байхыг иргэдэд сануулж, зөвлөн туслах үйлчилгээг Нийтийн тээврийн бодлогын газрын улсын байцаагч болон шалгагч нар үзүүлэхээр боллоо.