
Нийтийн тээвэрт байршуулсан хяналтын камераар халаасны хулгайг илрүүлж байна
Нийтийн тээврийн автобус олон талдаа камертай, хяналтын систем эрс сайжирсан. Халаасны хулгайн гэмт хэрэгтнүүдийг цагдаагийн байгууллагатай хамтран ажиллан илрүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Иргэн та халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болсон бол бидэнд хандаж, мэдээллээ өгч, хамтран ажиллаарай.