
Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй шалгагч нар сургалтад хамрагдлаа
Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй шалгагч нар “Нийтийн тээврийн салбарын өнөөгийн байдал, нийтийн тээврийн үйлчилгээнд шалгагч нарын оролцоо” сургалтад хамрагдлаа. Тус сургалтаар нийтийн тээврийн салбарын техник, технологи, парк шинэчлэлт, зорилтот бүлгийн зорчигчдод хэрхэн үйлчлэх талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд болон хиймэл оюун ухаанд суурилсан камерын талаарх мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас мэдээлэл өглөө.