• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Д.Отгонжаргал: Нийтийн тээврийн автобус бүрэн камержсанаар орлого нэмэгдэж, манай жолооч нарын харилцаа хандлага сайжирсан
  • Уржигдар 14 цаг 41 мин
  • Сайнбуян
  • 1 мин унших

Д.Отгонжаргал: Нийтийн тээврийн автобус бүрэн камержсанаар орлого нэмэгдэж, манай жолооч нарын харилцаа хандлага сайжирсан

Нийтийн тээврийн цахим системийн шинэчлэлтийн хүрээнд хийгдсэн томоохон ажлын талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал:

Энэ ажлыг анх 2023 онд авч байхад нийтийн тээврийн тулгамдаж байгаа асуудлын талаар гадаадын болон МУИС-ийн багш, эрдэмтдийн нэлээд олон судалгааны материалууд байсан. Уг судалгааг харахад нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийнхээ 20-30 хувийг алддаг юм байна гэсэн дүгнэлт байсан. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хажуугаар нийтийн тээврийн цахим систем, зорчигч тоолох системийг суурилуулж ажилласны үр дүнд Улаанбаатар хотын иргэдийн зорчих хөдөлгөөн хаанаас эхэлж, хаана хүрч байна гэдэг бодит тоо статистик мэдээлэлттэй болж чадсан. Энэ дээрээ орлогыг нэмэгдүүлэх талаас НИТХ-иас 2024 оны 3 дугаар сард 10 жил өөрчлөлт ороогүй нийтийн тээврийн үнийг 1000 төгрөг болгосон.

Нийтийн тээврийн зорчилтын хөлс 1000 төгрөгөөр өссөн гэж харагдаж байгаа боловч үнэндээ өглөөнөөс орой хүртэл явж байгаа нийтийн тээврийн үйлчилгээнд 4 удаа зорчих боломж нь нээгдсэн. 4 удаа зорчиж байгаа нь нэг зорчилтын төлбөр 250 төгрөг болж байна гэсэн үг. Ингэж дамжин суултын боломж хангагдсанаар өмнө нь дамжин суулт нь нийт зорчигчийн 9 хувийг эзэлдэг байсан бол одоо 32 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Энэ систем тавигдахын хажуугаар Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдал, орлого төвлөрүүлэх тал дээр автобусаа бүрэн камержуулсан явдал. Бүрэн камержсанаар ямар үр дүн гарсан бэ гэвэл орлого 60 хувиар өсөж байна. Иргэдийн аюулгүй байдал дээр санамсаргүйгээр эд зүйлсээ орхиж буух, алдах тохиолдол эргээд олддог болсон байна. Автобус бүрэн камержсанаар автобусан дотор үйлдэгдэг байсан халаасны хулгайн гэмт хэрэг зохих хувиар буурсан эерэг үр дүнтэй байгаа. Иргэдийн шүүмжилдэг байсан жолооч нарын харилцаа хандлага тааруу, зогсоол дээрээ зогсохгүй, тамхи татах, бэлэн мөнгө авч байна гэсэн зөрчлүүд эрс буурсан. Одоо бол системийн үр дүнгээр манай жолооч нарын харилцаа хандлага сайжирсан.