• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Ёшимура Токужи: Хэт төвлөрөл үүссэнээс нийтийн тээврийн хүртээмж тааруу байна
  • Өчигдөр 17 цаг 01 мин
  • Сайнбуян
  • 1 мин унших

Ёшимура Токужи: Хэт төвлөрөл үүссэнээс нийтийн тээврийн хүртээмж тааруу байна

Нийтийн тээврийн бодлогын газар, Жайка олон улсын байгууллагатай хамтран “Нийтийн тээврийн салбарын өнөөгийн байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх" нь сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Дэлхийн банкны Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн зохицуулагч Х.Булгаа “Улаанбаатар хотын нийтийн тээврийн хөгжил, цэцэглэлт өнөөдрийн үйл ажиллагааг зохицуулахад Япон улсаас сайн туршлагуудыг авч хэрэгжүүлж байгаа. Япон улсын Жайка байгууллага манай улсад Улаанбаатар хотын тээврийн салбарт үнэтэй хөрөнгө оруулалт хийж байгаа. Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт Япон улсын буцалтгүй тусламжаар цэнхэр автобус оруулж ирж байсан. Биет болон биет бус оюуны хөрөнгө оруулалтыг амжилттай хэрэгжүүлж өнөөдрийн Улаанбаатар хотын нийтийн тээврийн хөгжил цэцэглэлтэд сайн туршлагуудыг нутагшуулж байгаа юм” гэв.  

“ЖАЙКА”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимура Токужи “Олон улсын байгууллага ЖАЙКА-гийн шугамаар сургалтад хамрагдсан төгсөгчид маань сурч мэдсэн зүйлээ бусдад хуваалцан сургалт зохион байгуулж байгаад баяртай байна. Монгол Улсын нийтийн тээврийн өнөөгийн байдал, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх нь маш чухал асуудал. Салбарынхан чухал асуудлыг хөндөн ярилцаж байгаад баяртай байна. Хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал ч яагаад хүртээмжгүй байгааг судлах ёстой гэж би боддог. Монгол Улсын нийслэлд хүн амын 50 хувь нь амьдарч, хэт төвлөрөл үүссэнээс нийтийн тээврийн хүртээмж тааруу байна гэж би боддог. Энэ талд анхаарч хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.