Д.Отгонжаргал: Төлбөр төлөх олон боломжийг бий болгосон
Нийтийн тээврийн төлбөрийн систем илүү хялбар болсон талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал:
Нийтийн тээврээр зорчихын тулд өмнө нь тусгайлан карт авч зорчихоос гадна арилжааны гурван банкны тусгайлсан карт уншихаас өөр карт уншдаггүй байсан. Шинэ төлбөрийн систем нэвтэрснээр бүх банкны карт уншдаг болсон. Мөн гадаадын иргэн ч гэсэн виза картаар төлбөр тооцоо хийх боломжтой болсон. Гар утсаараа тухайн автобус хаана явж байгаа болон зорчилтын дүүргэлт ямар байгаа мэдээллийг хардаг болсон. Иргэдийн шүүмжилдэг байсан нэг зүйл бол автобусны чиглэлийн мэдээллүүд ойлгомжгүй, дутуу нэрс бичдэг байсныг бид нар шугаман хугарлын зураглал хийх системийг тендерийн хуулиар зарлаад компани шалгарсан. Нийтийн тээврийн 400 гаруй зогсоолыг үе шаттайгаар метроны зураглалын хэлбэрээр зогсоолын шинэчлэл хийгээд явж байна.
Багануур, Багахангай, Чингис хаан ОУНБ руу явж байгаа 45 хүний суудалтай автобуснууд суудлаа урьдчилж захиалдаг шинэ системийг нэвтрүүлсэн. Гадаадаас Улаанбаатар хот руу, Багануураас Улаанбаатар хот руу, хотоос тийшээ зорчих гэж байгаа иргэн бол заавал очоод төлбөрөө хийх биш урьдчилаад аппликейшнаар ороод 45 хүний суудалтай автобусны хаана нь суувал ая тухтай байх суудлаа захиалж, төлбөр тооцооны хэрэгсэл нэвтрүүлсэн нь иргэдийн талархлыг хүлээж байгаа.
