• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Хүнээ аваагүй жолооч нарыг 25 нэгжээр торгов
  • 6 цаг 24 мин
  • Сайнбуян
  • 5 мин унших

Хүнээ аваагүй жолооч нарыг 25 нэгжээр торгов

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 11 дүгээр сарын 24-29-ний өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

🤗Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Ганхуяг: “Трансбус” ХХК-ийн 11-093 гарааш дугаартай автобусны жолооч гадаа хүйтэн байхад халдвартын буудал дээр хүүхдүүдийг хүлээж байгаад гүйцэт суулгаад аваад явж байна. Маш их баярлалаа.

🤗Талархал: Иргэн Эрдэнэбаатар: Нийтийн тээврийн бүх ажилчид та бүхэнд баярлалаа. Сүүлийн жил нийтийн тээвэр маш сайхан хөгжиж байна. Ч:38 (ХМК-Гэмтлийн эмнэлэг-3,4-р хороолол-Хайлааст) чиглэлийн маршрутыг өөрчилж, зөв төлөвлөлт хийсэн байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

🤗Талархал: Ч:51 “Дүүхээ дэлгүүр-Дүнжингарав худалдааны төв” чиглэлд үйлчилж байсан “Трансбус” ХХК-ийн 11-033 гарааш дугаартай автобусны жолооч А.Мөнгөнцэцэгт маш их баярлалаа. Хүүхэд тэврээд явж байсан надад тусалж маш том тус хүргэлээ.

🤗Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Ядамсүрэн: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлийн 2-173 гарааш дугаартай автобусны жолооч Б.Ганбат нь автобусанд орхиж буусан бичиг баримтыг минь түргэн шуурхай олж өгсөнд баярлалаа.  

📍 Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Т.Пүрэвзаяа: Ү:30 (Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон-Ботаник) чиглэлд үйлчилгээнд явж байгаа 25-014 гарааш дугаартай автобусны жолооч нь Баянзүрх дүүрэг зогсоол дээр хүнээ буулгаад хүн авахгүй явсан. Маш их гомдолтой байна.

📍 Шийдвэрлэлт: Камерын бичлэгийг шалгахад Баянзүрх урд зогсоолд 15.27 цагт хүнээ буулгасан. Буудал дээр суух хүн байгаагүй автобус хөдөлсний дараа буудал руу нэг хүн гүйн ирж байгаа зураг харагдсан.

📍 Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Э.Батхишиг: Ү:12 (Зүүн салаа шинэ эцэс-32-р байр) чиглэлд үйлчилж байгаа 6-006 гарааш дуугартай автобусны жолооч нь буудлын зогсоолоос гарахдаа чигээрээ явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхгүй шахсан, хэл амаар доромжилсон. Энэ жолоочоо сургалтад суулгах шаардлагатай байна. Наад захын дүрэм мэдэхгүй хүн байна. Шалгаад арга хэмжээ авна уу.

📍 Шийдвэрлэлт: “Автобус нэгдэл” ХХК-ийн зөрчлийг тус компанийн ерөнхий инженерт мэдэгдэж хамтарсан сургалтад хамруулах үүрэг өгөв.

📍 Иргэний гомдол: Иргэн С.Одончимэг: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд үйлчилгээнд явж байгаа 2-136 гарааш дугаартай автобусны жолооч нь хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэнийг хөөж буулгасан. Зан харилцаа дээр арга хэмжээ авч өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын жолоочийн гаргасан гэх зөрчлийг тус газрын ёс зүйн дэд хороогоор шалгаж шийдвэрлүүлэх үүргийг 2 дугаар хэсгийн дарга Долгорсүрэнд өгөв.

📍 Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн З.Өлзийбал: Ч:79 (Монгол хюндэй киа компани-Яармагийн 1-р буудал) чиглэлд үйлчилж байгаа 15-052 гарааш дугаартай автобусны жолооч нь Вива сити автобусны буудал дээр иргэдийг буух цаг болсон гэж худал хэлж хөөж буулгасан байна. Буух цаг нь 21:07 цагт байна. Арга хэмжээ авч өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч Ц.Ганбаатарт дутагдал гаргахгүй ажиллах үүрэг өгч сургалтад хамруулахаар боллоо.

📍 Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Д.Ганзориг: Ч:52 (Дүүхээ дэлгүүр-Зайсан) чиглэлийн 11-033 гарааш дугаартай автобусны жолооч утсаар ярьсан. Зайсангаас Цэцэг төв хүртэл утсаар ярьсан, сургуулийн хүүхдүүдийг буух ёстой буудал дээр буулгаагүй буухад яадгийн гээд загнаад уурлаад яваад байна.

📍Шийдвэрлэлт: “Трансбус” ХХК-ийн жолооч А.Мөнгөнцэцэгийн гаргасан зөрчилд 25 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

📍 Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Б.Болорцэцэг: Ч:20А (Баянхошуу-34-р байр) чиглэлийн 6-019 гарааш дугаартай автобусны жолооч нь 3,4-р хорооллын эцэс зогсоолоос хүнээ авахгүй хоосон явсан.

📍 Шийдвэрлэлт: “Автобус нэгдэл” ХХК-ийн автобусны жолоочийн гаргасан зөрчлийг тус компанийн дотоод журмаар шалгаж хариу өгөх, нийт жолооч нартаа мэдээлэл өгч зөрчил дутагдалгүй ажиллах үүрэг өгөв.

📍 Иргэний гомдол: Иргэн Б.Наранбат: Ч:17А (Сансар ШТС-Вокзал) чиглэлд үйлчилгээнд явж байгаа 13-268 гарааш дугаартай автобусны жолооч нь хэл амаар доромжлоод буух цаг нь болоогүй байхад иргэдийг хойд автобусанд суу гээд буулгаад байна.

📍 Шийдвэрлэлт: “Эрдэмтранс” ХХК-нд гэрээний торгууль оногдуулав.

📍 Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ч.Оюунцэцэг: Ч:41 (Баруун салааны эцэс-Халдвартын эмнэлэг) чиглэлийн 11-058 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ авахгүй хоосон явж байгаад намайг бичлэг хийхэд хүн авч цааш явсан. Хүнээ аваач гэхэд хохь нь шүү чамд хамаагүй, мөргөчихнө шүү гэж заналхийлсэн.

📍 Шийдвэрлэлт: “Трансбус” ХХК-ийн хяналтын камерын бичлэгээр зөрчил гаргаагүй ажилласан байна.

📍 Иргэний гомдол: Дархан-Уул аймгийн иргэн П.Цогтбаатар: Ч:65 (Зайсан-Офицеруудын ордон) чиглэлд үйлчилж байгаа 19-074 гарааш дугаартай автобусны жолооч нь утсаар чанга ярьж, хараалын үг хэллэгээр ярьж байна.

📍 Шийдвэрлэлт: “Эмсид” ХХК-ийн жолооч Д.Тэлмэн үйлчилгээнд ажиллахдаа зөрчил гаргаагүй ажилласан байна.

📍 Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн А.Анужин. М:6 (ТЭЦ-3-Монгол тэмүүлэл сургууль) чиглэлийн 1-061 гарааш дугаартай автобусны жолооч Сүмбэр ордны буудал дээр 5 секунд зогссон.

📍 Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-061 гарааш дугаартай  автобус нь зорчигчийн хэлсэн цагт хэвийн ажиллаж байсан.

📍 Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэнээс: Ч:20А (Баянхошуу- Өнөр хороолол) чиглэлд үйлчилгээнд явж байгаа 6-016 гарааш дугаартай автобусны жолооч нь 34-р байрны буудал дээр зогсож байхад харсаар байж хаяад явсан. Маш их гомдолтой байна.

📍 Шийдвэрлэлт: “Автобус нэгдэл” ХХК-ийн жолооч Г.Төрбатын гаргасан зөрчилд 25 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

📍 Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Ч.Байгальмаа: Ч:16 (Баруун салааны шинэ-10-р хороолол) чиглэлийн 11-081 гарааш дугаартай автобусны жолооч нь Саппоро зогсоолоос хүнээ аваагүй.

📍 Шийдвэрлэлт: “Транбус” ХХК-ийн жолооч Д.Түвинд 25 нэгжтэй төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.

📍 Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн П.Нямбат: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд үйлчилгээнд явж байгаа 1-106 гарааш дугаартай автобусны жолооч нь Зүүн 4 замаас хүн сууж байхад яг миний урдуур хаалгаа хаагаад явсан.

📍 Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-106 гарааш дугаартай автобусны жолооч зөрчил гаргаагүй ажилласан байна. Автобусны багтаамж дүүрсэн байсан.

📍 Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Саранцацрал: Д:2 (39-р сургууль-149-р сургууль) чиглэлд үйлчилгээнд явж байгаа 3-236 гарааш дугаартай автобусны жолооч нь 39 дүгээр сургуулийн буудал дээр 4 хүн байсан. Чихэвч зүүчхээд хаалгаа онгойлгохгүй явсан.

📍 Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 3-236 гарааш дугаартай автобусны жолоочид зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцсон.