• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

НТБГ-ын хамт олон “Дохио бол догь” ажлыг дэмжин ажиллаж байна
  • 7 цаг 29 мин
  • Сайнбуян
  • 1 мин

НТБГ-ын хамт олон “Дохио бол догь” ажлыг дэмжин ажиллаж байна

Tomujin Alternative School  сургуулийн 11-р ангийн сурагчдын нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй “Дохио бол догь” ажлыг Нийтийн тээврийн бодлогын газрын хамт олон дэмжин ажиллаж байна.

Тус сургуулийн сурагч М.Энхжин, Ц.Цацрал, Б.Энх-Учрал, Э.Бямбабаяр нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, сонсголын бэрхшээлтэй үе тэнгийн найз нараа ойлгож, мөр зэрэгцэн амьдрахад нь илүү хялбар болгох үүднээс энэ ажлыг эхлүүлсэн байна. Тэд инстрагммд  Сонор нэртэй хуудас нээн “Дохионы хэлээр догь үг сурцгаая”, “Дохионы хэлний өдөр тутмын хэллэгүүд” зэрэг сонирхолтой бичлэгүүдийг хийжээ. Сурагчдын хувьд өөрсдийн хийж байгаа ажлаа олон нийтэд түгээх үүднээс нийтийн тээврийн автобуснуудад QR байршуулах хүсэлтээ илэрхийлсэн юм.

Тус сургуулийн сурагчдыг Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн хүлээн авч уулзан тэдний хийж байгаа ажлыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Зорчигч та бүхэн эх орныхоо ирээдүй болсон сурагчдын санаачилсан ажлыг дэмжин нийтийн тээврийн автобусанд байршуулсан "Дохио бол догь" QR-ыг уншуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хайрлан, хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.