"Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцох нь" сэдэвт сургалт эхэллээ
"Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцох нь" сэдэвт сургалт эхэллээ. Нийтийн тээврийн бодлогын газар, Тээврийн цагдаагийн алба хамтран зохион байгуулж буй сургалт нэг сарын хугацаанд үргэлжлэх юм.Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ажилтан цагдаагийн дэслэгч Х. Хүрэлбаатар, Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан цагдаагийн дэслэгч М.Төрмөнх, Мөрдөн шалгах хэлтсийн Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Балжинням нар оролцож сургалт зохион байгууллаа.