• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Г.Ганбаатар: Нийтийн тээврийн автобусанд илэрсэн ноцтой гэмтэлгүй, оношилгоо хэвийн үргэлжилж байна
  • 2026-01-19
  • Сайнбуян
  • 1 мин унших

Г.Ганбаатар: Нийтийн тээврийн автобусанд илэрсэн ноцтой гэмтэлгүй, оношилгоо хэвийн үргэлжилж байна

Нийтийн тээврийн бодлогын газрын Бүртгэл, техник технологийн хэлтсийн Техникийн хяналтын үзлэгийн инженер Г.Ганбаатар: Техникийн хяналтын үзлэг оношилгоонд ZK6116HG загварын Yutong маркийн 600 автобус хуваарийн дагуу орж эхэлсэн байна. Парк шинэчлэлтийн хүрээнд 2023 оны 12 дугаар сарын 28-нд эхний 35 автобус нийлүүлэгдсэн байгаа. 2024 оны нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 3-ны хооронд үе шаттайгаар 600 автобус нийлүүлэгдэж орж ирсэн байдаг.

Автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах давтамж оношилгооны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 213 дугаартай Засгийн газрын тогтоол гарсан байдаг. Автотээврийн хэрэгслийг үйлдвэрлэсэн оноос хойших 2 жилд техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр зөвхөн автотээврийн хэрэгслийн тооллогод хамрагдана нь гэж заасан байдаг.

Дээрх хоёр жилийн хугацаа дуусах дөхөж байгаатай холбогдуулан Yutong маркийн 600 автобус техникийн хяналт үзлэг оношилгоонд хуваарийн дагуу жигд хамрагдаад байна.

Yutong маркийн 600 автобус сүүлийн хоёр жилийн хугацаанд техникийн бүрэн бүтэн байдал, цэвэрлэгээ үйлчилгээ, автобусны өнгө үзэмжийн хувьд хэвийн жигд сайн байна. Тус автобус нь Евро-5 хөдөлгүүртэй 8400сс хөдөлгүүртэй, зорчигчийн тав тухыг хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тоноглолтой, дулаахан автобус байгаа. Техникийн үзлэгээр автобуснууд хэвийн үзүүлэлттэй байна.

"Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын жолооч Т.Эрдэнэбат: Yutong автобусыг сүүлийн 2 жил унаж байна. Эвдрэл гэмтэлгүй, дулаахан, зөөлөн явдалтай автобус.