Д.Одонтуяа: 67 тээврийн хэрэгслээр өдөрт 82 сургуулийн 9,507 хүүхдийг тээвэрлэж байна
Нийслэлийн хэмжээнд сургуулийн 67 автобус хүүхдүүдэд үйлчилж байгаа аж. Энэ талаар Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газрын тээвэр зохицуулагч Д.Одонтуяа "Нийслэл хотод өнөөдрийн байдлаар найман ААН, байгууллагын 67 тээврийн хэрэгслээр өдөрт 82 сургуулийн 9,507 хүүхдийг хэвийн тээвэрлэж байна. Түлшгүйгээс сургуулийн автобус явахгүй байгаа тохиолдол гараагүй. Хүүхэд тээвэрлэдэг автобус эвдэрсэн үед ААН, байгууллагууд Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газарт мэдэгддэг. Энэ тохиолдолд үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах арга хэмжээг авдаг" гэж мэдээллээ. Энэ онд сургуулийн автобусны үйлчилгээний зардалд нийслэлийн төсвөөс ₮4.6 тэрбумыг өгөх юм байна.