Зорчигчдоос талархал ирлээ
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
🤗Талархал: Хан-Уул дүүргийн иргэн Гантуяа: "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын 2-192 гарааш дугаартай автобусны жолооч О.Үржинханд нь харилцаа хандлага сайтай, автобус нь цэвэрхэн сайхан байна.
🤗Талархал: Чингэлтэй дүүргийн иргэн П.Оюунчимэг: Ч:33 (Хайрхан хөгжлийн төв-Сансар ШТС) чиглэлд явж байсан "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын 1-112 гарааш дугаартай автобусны жолооч Н.Болд-Эрдэнэд маш их баярлалаа. Мартаад буусан чухал зүйлийг маань олж хямгадан хүлээлгэж өгсөнд баярлалаа.
🤗Талархал: Сүхбаатар дүүргийн иргэн Б.Бямбанаран: М:4 (Шархадны эцэс-Цамбагарав) чиглэлд үйлчилж байсан Трансбус ХХК-ийн 11-022 гарааш дугаартай автобусны жолооч эмэгтэйд маш их баярлалаа. Хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Зорчигч нартай маш сайхан зөв, боловсон харьцаж байна.
🤗Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Цолмон: Ч:75 (Архивын ерөнхий газар-5 шар) чиглэлд явж байсан “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын 15-004 гарааш дугаартай автобусны жолооч А.Од 5 шарын урд зогсоол буудлын зогсоолд хүнээ буулгаж, маш сайхан үйлчилгээ үзүүллээ. Би энэ чиглэлийн автобусаар байнга явдаг. Жолооч нар ихэнхдээ гарцын наана хүнээ буулгадаг.
📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Бурмаа: Гадаа хүйтэнд маш удаан хүлээж байхад 25-024 гарааш дугаартай автобусны жолооч буудал дээрээ зогсоогүй.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолоочийг байгууллагын дотоод хяналтад шилжүүлсэн.
📍Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Оюунбилэг: Х:1 (Санзай-7 буудал) чиглэлд явж байсан 2-216 гарааш дугаартай автобусны жолооч хуурай мухар 1 зогсоол дээр суухын завдалгүй яваад өгсөн. Арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын жолооч Х.Ч-т дахин гомдол санал гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.
📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Ч.Бат-Эрдэнэ: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 2-204 гарааш дугаартай автобусны жолооч хөгжмөө чангалаад шаардлага тавихаар хүлээж авахгүй байсан.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-204 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.
Нийтийн тээврийн бодлогын газар нь 70044040 дугаарын утсаар иргэн таны санал, гомдол, талархал хүлээн авдаг.
Утаснаас гадна иргэн та https://ptd.ub.gov.mn/ цахим хуудсанд хандан санал, гомдол, талархал илгээх боломжтой.