Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн захирлуудтай уулзлаа
Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн захирлуудтай Нийтийн тээврийн бодлогын газрын удирдлагууд уулзлаа. Уулзалтын үеэр 2025 оны ажлын ололттой үзүүлэлтийг танилцуулж, одоо нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлын талаар санал солилцлоо.
Жолоочийн ёс зүй, харилцаа хандлага, үйлчилгээний соёлоо дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг аж ахуйн нэгжийн удирдлагуудад санал болгож, давтамжтай сургалтыг хамтран зохион байгуулах боломжтойг онцлов.
Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр төлөх боломжийг нэмэгдүүлж, орлого төвлөрүүлэх болон жолооч, инженер техникийн ажилтнуудын эрүүл мэндийн үзлэгт хамруулах боломжийг бүрдүүлж, анхаарч ажиллах нь чухал гэв. Мөн цэвэрлэгээ , ариутгалын чанартай тогтмол хийж эрүүл, тав тухтай цэвэр орчин бүрдүүлж байгааг онцлоод улам сайжруулахыг сануулав.
Дэлхий нийтэд үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдэн шатахууны хомсдол үүсэж болзошгүй тул нөөцийн саваа нэмэгдүүлж, нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн байхад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.