Судалгааны багийнхан албан хаагчдад мэдээлэл өглөө
Нийтийн тээврийн чиглэлийг оновчлох, хуваарь төлөвлөгөөг боловсруулах систем хөгжүүлэлтийн судалгааны ажлын явцын талаар өмнө нь эрдэмтэд судлаачид хийсэн ажлаа танилцуулсан билээ.
Тэгвэл тус судалгааны багийн гишүүд өнөөдөр нийтийн тээврийн зорчигч хөдөлгөөний урсгалын агент дээр суурилсан загварыг боловсруулах, замын дэд бүтцийн мэдээлэл, симуляцийн суурь орчны арын өгөгдлийг бэлдэх зэрэг сэдвийн хүрээнд холбогдох хэлтсийн албан хаагчдад танилцуулга хийж, мэдээлэл солилцлоо.
Энэ ажлын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, чанарын үнэлгээг хийхдээ 4000-5000 иргэнээс судалгааны авч гүйцэтгэсэн.
Мөн шугамын гүйцэтгэлийн үнэлгээний өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ дүгнэлт өгч, KPI-ийг олон улсын туршлага дээр үндэслэн урьдчилсан байдлаар тодорхойлж гүйцэтгэсэн.
Судалгааны зарим үр дүнгээс танилцуулахад парк шинэчлэлийг судалгаанд хамрагдсан иргэдийн 74 хувь, BRT төслийг 73.4 хувь нь дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Энэхүү ажлыг МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн багш нараас гадна “MMCG” судалгааны компани хийж гүйцэтгэж, дуусах шатандаа орж байна.