
ВИДЕО: БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн ZK6117H загварын автобус Улаанбаатарт ирлээ
Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр худалдан авсан энэхүү автобуснууд нь хот орчмын бүс болох Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүргийн чиглэлд явах юм.
ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан юм.