Автобусны хөтөч нар 3-5 орны хэлээр төвөггүй ярьдаг
Үндэсний өв соёлоо шингээсэн хувцастай хөтөч нар 3-5 орны хэлээр төвөггүй ярьдаг бөгөөд эх орныхоо түүх, соёлын талаар мэдлэгтэй, Монголыг зорин ирсэн жуулчдад мэдээлэл өгөх чадвартай. Зөвхөн олон улсын стандарт хангасан автобусаа санал болгохоос гадна Улаанбаатар хотод үзэж болох сонирхолтой зүйлс, хамгийн тохилог, тав тухтай үйлчилгээг хаанаас авч болох талаар мэдээлэл өгч, эх орноо сурталчлах ажилд гар бие оролцох үүрэгтэй юм.
”Зорчигч тээвэр тав" ОНӨААТҮГ-ын хөтөч, орчуулагч С.Пэрэнлэйжамц болон бусад хөтөч нар ажлын эхний өдрийн 14. 00 цагийн байдлаар Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан 4 нислэгийн 1100 зорчигчийг угтан авч үйлчилгээгээ сурталчлан танилцууллаа.