• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Д.Лхагвадорж: Олон улсын нисэх буудалд байх ёстой үйлчилгээг стандартад нийцүүлэн эхлүүлж байгаад бид бүхэн баяртай байна
  • 2025-05-05
  • Сайнбуян
  • 1 мин унших

Д.Лхагвадорж: Олон улсын нисэх буудалд байх ёстой үйлчилгээг стандартад нийцүүлэн эхлүүлж байгаад бид бүхэн баяртай байна

Хөшигтийн хөндийн “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал руу БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 7 нийтийн тээврийн автобус 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс явж эхлээд байна.

“Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Лхагвадорж “Зорчигч болон манай улсыг зорин ирдэг жуулчдаас нийтийн тээврийн автобус явуулж өгнө үү гэсэн хүсэлт ирдэг. Энэ удаад олон улсын стандарт шаардлага хангасан нийт 7 автобус хоёр чиглэлд явж байгаа нь Монгол Улсын Засгийн газраас зарласан Аялал, жуулчлалыг дэмжих аяны хүрээнд ирж байгаа жуулчдын сэтгэлд хүрсэн үйлчилгээ болж байна. Нисэх буудлын зүгээс гадна авто зогсоолын талбайгаа нэмэгдүүлж, жуулчдад зориулсан автобусны 40 зогсоол, албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээний 3-4 компанийн такси зогсох нөхцөл бололцоогоор ханган өгч ажиллаж байна” гэлээ.

"Зорчигч тээвэр тав" ОНӨААТҮГ-ыг дарга С.Батзаяа “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шийдвэрээр нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд хот орчмын бүс болон Чингис хаан олон улсын нисэх буудал чиглэлд үйлчлэх 10 автобусыг оруулж ирсэн. Өнөөдрөөс нийт 7 автобус Чингис хаан олон улсын нисэх буудал-Сүхбаатарын талбай, Чингис хаан олон улсын нисэх буудал-5 шар чиглэлд явж эхэлж байна. Автобусны хувьд 45 хүний суудалтай, зориулалтын тээшний савтай. Түүнчлэн жуулчдад зориулан автобус дотор англи, япон, солонгос, хятад хэлтэй хөтөч ажиллуулж байна” гэсэн юм.