• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

НИТХ-ын төлөөлөгчид НТБГ-ын үйл ажиллагаатай танилцлаа
  • 2025-05-07
  • Сайнбуян
  • 1 мин унших

НИТХ-ын төлөөлөгчид НТБГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

Нийтийн тээврийн бодлогын газрын үйл ажиллагаатай НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан, НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны гишүүн Г.Батбаяр, Э.Одонтуяа, Б.Хуягбаатар, Э.Энхтөр нар өнөөдөр танилцлаа.

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, нийтийн тээврийн салбарын хөгжил, чиг хандлага, хөрөнгө оруулалт, иргэдээс ирж буй санал, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэдэг болон салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлаа танилцууллаа.
НИТХ-ын төлөөлөгчид нийтийн тээврийн хүртээмж,  бодлого, төлөвлөлт, салбарын ажиллагсдын цалин, нийгмийн асуудал, хэтийн хөгжил, төлөвлөлтийг эрчимжүүлэхэд хэрхэн анхаарч, хамтран ажиллах талаар мэдээлэл солилцож, санал бодлоо хуваалцав.
НИТХ-ын төлөөлөгчид нийтийн тээврийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрхэн өрнөж буйг Нийтийн тээврийн бодлогын газрын Удирдлагын  болон Санал, гомдлын нэгдсэн төвийн үйл ажиллагаанаас харж, иргэдээ дээдэлсэн, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлсэн нийтийн тээврийн салбарыг хөгжүүлж буй ажилд улам их  амжилт хүслээ.