Нийтийн тээврийн бодлогын газрынхан УЛААНБААТАР ХОТ-2040 хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар танилцуулга, мэдээлэл өглөө.
Тус уулзалтад Нийтийн тээврийн бодлогын газар,Нийслэлийн Орон сууцны бодлогын газар, Нийслэлийн Статистикийн газар, Нийслэлийн Дотоод аудитын албаны албан хаагчид оролцлоо.
Хотоо хөгжүүлэх шинэ төлөвлөлтийн загварыг иргэд, олон нийт, төрийн албан хаагчдадаа үе шаттай танилцуулж байгаа юм. Улаанбаатар хот 2040 он хүртэл хэрхэн, яаж хөгжих, ямар бүтээн байгуулалт хаана хийхээр төлөвлөв, төслийн явц ямар шатанд явж байгаа талаар албан хаагчдад нэгдсэн ойлголттой боллоо.
"Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-ний төсөлтэй доорх QR орж танилцана уу.