• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Нийтийн тээврийн хэрэгслийн техникийн болон мэдээллийн хүртээмжийн үнэлгээг хийнэ
  • 2025-05-08
  • 1 мин унших

Нийтийн тээврийн хэрэгслийн техникийн болон мэдээллийн хүртээмжийн үнэлгээг хийнэ

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал болон албаны хүмүүс өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын төлөөлөлтэй уулзлаа.

Үндэсний статистикийн хорооны 2023 оны мэдээллээр Монгол Улсад нийт  111,228 хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдардаг гэсэн тоо мэдээ байдаг.

Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хүртээмжтэй орчин бүрдүүлэх чиглэлээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт холбогдох зорилт, үйл ажиллагааг тусгасан. Нийтийн тээврийн хэрэгслийн техникийн болон мэдээллийн хүртээмжийн үнэлгээг хийх ажлын хүрээнд энэхүү уулзалт болсон бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврээр зорчих эрхийг хангах хүрээнд 1288 тээврийн хэрэгсэл  бүрэн тоноглогдсонд төлөөлөл талархал илэрхийллээ.

Тухайлбал үйлчилгээд явж буй автобуснууд 100 хувь харааны болон сонсголын бэрхшээлтэй зорчигчдод зориулсан дуу хоолойгоор зарлах, лед дэлгэцээр чиглэлийн хаягийг мэдээлдэг.

Нийтийн Тээврийн хэрэгслийг худалдан авах техникийн тодорхойлолтод хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих нөхцөлийн талаар нэмэлт шаардлага тавигдсанаар сүүлийн жилүүдэд парк шинэчлэлтээр авсан автобус хөгжлийн бэрхшээлтэй зорчигч тээвэрлэх нөхцөлийг бүрэн хангаж байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын төлөөлөл нийтийн тээврийн салбарын жолооч нар тэргэнцэртэй иргэнд тусалж, зориулалтын тавцангаа буулган үйлчилдэг болсонд талархал илэрхийллээ.