Багахангай-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн автобусны цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Багахангай-Улаанбаатар чиглэлд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас нийтийн тээврийн автобус явж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд иргэдээс нийтийн тээврийн автобус явуулж эхэлсэнд талархсан ба өглөөний цагийн хуваарийг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Х:18 “Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багахангай эцсийн зогсоол” чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.
Тус чиглэлийн автобус 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс дараах цагийн хуваариар иргэдэд үйлчилнэ.
📌АВТОБУСНЫ ЧИГЛЭЛ
Х:18 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багахангай эцсийн зогсоол
📌ЗОГСООЛ:- Баянзүрх шалган нэвтрүүлэх товчоо, Оргил- Налайх, 86-р үйлдвэр, Багахангай дүүргийн 2-р хорооны зогсоол /
📌ЦАГИЙН ХУВААРЬ:
Багахангайгаас хөдлөх цаг-07:00, 11:40, 16:20
Тэнгэр плазад ирэх цаг-08:50, 13:30, 18:10
Тэнгэр плазагаас хөдлөх цаг-09:20, 14:00, 18:40
Багахангайд ирэх цаг-11:10, 15:50, 20:30
📌РЕЙСИЙН ТОО: Өдөрт 3
📌ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ: Том хүн 8000, хүүхэд 4000 төгрөг
Тус чиглэлд үйлчилж байгаа автобус нь “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн ZK6117H загварын автобус ба 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
