Талархал: Х:17 “Тэнгэр плаза-Багануур” чиглэлд тухтай автобус явуулж өгсөнд баярлалаа
Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна.
Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 05 дугаар сарын 6-8-ны өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Талархал: М:4 “Шар хадны эцэс-Цамбагарав” чиглэлийн 3-219 гарааш дугаартай автобусны жолооч хүүхэд цүнхээ орхиж буусан байсныг олж өгсөнд маш их баярлалаа.
Талархал: Ч:35 “Гадна тойруугийн эцэс-4-р дэлгүүр” чиглэлийн 16-030 гарааш дугаартай автобусны жолооч Г.Баттулга сургуулийн хүүхэд цүнхээ орхиж буусан байсныг багштай нь холбогдож өгсөнд баярлалаа.
Талархал: Х:17 “Тэнгэр плаза-Багануур” чиглэлд сайхан автобус явуулж, үйлчилгээ үзүүлсэнд Нийтийн тээврийн бодлогын газрын хамт олонд баярлалаа. Тус чиглэлийн 25-155 гарааш дугаартай автобусны жолооч ая тухтай зорчуулсанд баярлалаа.
📍 Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Г: Автотерминал трейд ХХК-ийн 14-038 гарааш дугаартай автобусны жолооч М:2 “Зунжин-Сүхбаатрын талбай” чиглэлд ажиллахдаа Хүнсний 1-р дэлгүүрээс суухдаа Umoney картын үлдэгдэл хүрэлцэхгүй болохоор нь ХХБ-ны карт уншуулах гэсэн иргэнийг миний автобусанд банкны карт унших төхөөрөмж байхгүй. Мөнгөө өг эсвэл буу гэж загнан Хүнсний 4-р дэлгүүр дээр хөөж буулгасан. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
📍 Шийдвэрлэлт: 14-038 гарааш дугаартай автобус банкны карт уншигч төхөөрөмж суурилуулаагүй захиалга өгсөн байна. 14-038 гарааш дугаартай автобусны жолооч, 9100 утасны эзэнтэй холбогдон асуудлыг шийдвэрлэсэн.
📍 Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Б.О: Ч:51 “3,4 хороолол-Дүнжингарав” чиглэлийн 11-033 гарааш дугаартай автобусны жолооч багшийн дээдийн буудал дээр зогсолгүй явсан.
📍 Шийдвэрлэлт: Замын түгжрэлийн нөхцөлийг харгалзан үзэж, 11-033 гарааш дугаартай автобусны жолооч Д-д сануулах арга хэмжээ тооцсон.
📍 Иргэний гомдол: Иргэн Н: Ч:78 “Сүхбаатарын талбай-Халдварт” чиглэлийн автобусны жолооч 4,5-р ангийн хүүхдийн биед халдсан. Хүүхэд ганцаараа явж байсан. Уйлаад үлдсэн. Камерыг нь шалгаж, арга хэмжээ авч хариу өгнө үү?
📍 Шийдвэрлэлт: 25-018 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгахад Зүүн 4 замын урд автобусны буудлаас 15.43 цагт нэг хүүхэд суухдаа автобусны гадна талын орох хаалганы ослын улаан крантыг эргүүлчхээд орсон учир жолооч чи яаж байна болдоггүй юм гээд зөөлхөн цохисон байна. 25-018 гарааш дугаартай автобусны жолооч Б-д шаардлагаа зөв тавихыг анхааруулж, сануулга өгсөн. Гомдол гаргагчтай холбогдон хариу өгсөн.
📍 Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн С.Б: Д:2 “39-р сургууль-149-р сургууль” чиглэлийн 3-223 гарааш дугаартай автобусны жолооч 5-6 км цагийн хурдтай явж байхаар нь яагаад ингэж удаан явдаг юм бэ гэж шаардлага тавихад олон хүмүүсийн дунд загнасан. Энэ чиглэлийн жолооч нар маш муухай ааштай, хүүхдүүдийг байнга загнадаг.
📍 Шийдвэрлэлт: 3-223 гарааш дугаартай дунд оврын каунти камергүй автобус тул тус автобус баазын диспетчер Түвшинтунгалагт зөрчлийг шийдвэрлэж, гомдол гаргагчид хариуг нь өгч, эргэж мэдэгдэх даалгавар өгөв.
📍 Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Т.Ч: Ч:76 “Архивын ерөнхий газар-3,4-р хорооллын эцэс” чиглэлийн 3-155 гарааш дугаартай автобусны жолооч эмэгтэй чиглэлийн хаягаа тусгай үйлчилгээгээр солиод Дүүхээ буудлаас хүн авахгүй АПП уншуулаад явсан. Маш удаан хүлээж байхад арай дэндүү юм.
📍 Шийдвэрлэлт: 3-155 гарааш дугаартай автобусны жолооч В.Ц-д торгуулийн арга хэмжээ тооцсон.
📍 Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Т.Ц: Ч:28 “Сэлх-Ард кино театр” чиглэлийн 2-227 гарааш дугаартай автобусны жолооч хүн болгоныг загнаж, хараагаад явах юм. Арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.
📍 Шийдвэрлэлт: 2-227 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгахад нэг зорчигч жолооч руу зандрангуй шаардлага тавьж байна. Зөв шаардлага тавь гэж маргалдан жолоочийг хуц, солиор гээд л загнаж байна. Автобусны жолооч загнаж, хараагаагүй байна.
📍 Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн А: М:1 “5 шар-Офицеруудын ордон” чиглэлийн 1-135 гарааш дугаартай автобус Энхтайван найрамдлын ордноос 5 шар хүртэл цагаараа явж байна гээд удаан явсан. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
📍 Шийдвэрлэлт: 1-135 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгахад хэвийн хурдтай явсан. Гомдол гаргагчийн мэдээлэл буруу.
Нийтийн тээврийг илүү хүртээмжтэй, илүү сайжруулахын төлөө иргэн таны санал хүсэлт, мэдээлэл маш чухал. Та бүхэн үнэн бодит мэдээлэл өгч, бидэнтэй хамтран ажиллаарай.