
Хот хоорондын автобус 2478 хүнд үйлчилж, 19 сая гаруй төгрөгийн орлоготой ажиллав
Нийтийн тээврийн бодлогын газраас Багахангай-Улаанбаатар, Багануур-Улаанбаатар чиглэлд 45 хүний суудалтай олон улсын стандарт хангасан автобус явж эхлээд 14 хонож байна.
Ч:18 Багахангай -Улаанбаатар чиглэл үйлчилгээ үзүүлж эхлээд 14 хоногийн дотор 947 иргэнд үйлчилж 6.035.170 төгрөгийн орлоготой ажиллажээ.
Ч:17 Багануур-Улаанбаатар чиглэл үйлчилгээ үзүүлж эхлээд 12 хоногийн дотор 1531 иргэнд үйлчилж 13.663.432 төгрөгийн орлоготой ажиллав.
Энэ хугацаанд Улаанбаатараас Багануур, Багахангай явах оройн цагийг хойшлуулж өгөх хүсэлт гаргасныг судалж байна.
Нийтийн тээврийн автобус явж эхэлсэнд талархал илэрхийлэн, амжилт хүссэн Зорчигч та бүхэндээ баярлалаа.
Нийтийн тээврийг сонгон үйлчлүүлдэг Та бүхэнд талархал илэрхийлье.
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.