• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаар санал солилцлоо
  • Өчигдөр 18 цаг 50 мин
  • Сайнбуян
  • 1 мин

Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаар санал солилцлоо

Нийслэл хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Эдгээр төсөлд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн удирдлага, Монголын барилгын үндэсний ассоциаци болон Монголын барилгачдын нэгдсэн холбооны төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

Энэ талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Мега төслүүдэд дотоодын компаниуд оролцох хууль, эрх зүйн хүрээг сайжруулна. Мөн дотоодын компаниудтай хамтарч залуу инженерүүдийг дэмжих, хүний нөөцийг бэлдэх, соён гэгээрүүлэх компанит ажил зохион байгуулна” гэлээ.

Уулзалтаар мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудыг дэмжиж, хамтарч ажиллах санамж бичиг байгуулахаар болсон юм.