• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөлттэй уулзлаа
  • 7 цаг 28 мин
  • Сайнбуян
  • 1 мин унших

КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөлттэй уулзлаа

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь Төслийн менежер Пак Санг Үнгтэй өнөөдөр уулзлаа.

БНСУ агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулахад онцгой анхааран, 2002 онд шинэ стандарт нэвтрүүлж, нийслэл Сөүл хотод сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан автомашины оношилгоог хийж эхэлсэн нь үр дүнгээ өгч өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа аж. Тогтоосон стандартаас давсан хорт утаа, тортог, азотын давхар исэл ялгаруулдаг машиныг автозамын хөдөлгөөнд оролцуулдаггүй аж. Түүнчлэн засвар үйлчилгээнд оруулсан ч стандарт хангахгүй машин цөөнгүй байдаг учир устгалд оруулж, эзэмшигчид төрөөс татаас өгч агаарын бохирдолтой тэмцэх асуудлыг шийдэж иржээ.

Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлын нэг агаар, орчны бохирдлыг хэмжихдээ бага, том оврын машин, нийтийн тээврийн автобусны оношилгооны чанар, стандартыг өөрчлөх шаардлагатай. КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зүгээс Улаанбаатар хотод БНСУ-д ашиглаж буй систем, төхөөрөмжийг ашиглаж, туршилтаар оношилгоо хийн үр дүнг харах боломжтойг онцлов.

Нийтийн тээврийн бодлогын газрын удирдлага Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулж, автомашин, автобуснаас ялгарч буй хорт утаа, тортгийг бууруулахад хамтран ажиллах боломжтой гэв.