
Нийтийн тээврийн бодлогын газрын хамт олон ISO 9001:2015 стандартын гэрчилгээгээ гардан авлаа
Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын хамт олон өнөөдөр Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартын гэрчилгээ гардан авлаа.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлаг, газрууд төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй, ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх зорилгын хүрээнд “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ -тай хамтран ажилласан.
ISO 9001:2015 стандартын гол зорилго нь хэрэглэгч буюу иргэдийн сэтгэл ханамжид нийцсэн менежментийг бий болгоход оршдог.
Нийтийн тээврийн бодлогын газар байгууллагын чанарын менежментийн тогтолцооны хэрэгжилтийн өнөөгийн байдалд шинжилгээ хийж ажлын төлөвлөгөө гарган, албан хаагчдын оролцоог ханган менежментийн тогтолцооны 30 нэр төрлийн баримт бичгийг боловсруулж ажиллав. Мөн олон улсын чанарын менежментийн тогтолцооны дотоод аудиторын сургалтад албан хаагчдыг хамруулан, чанарын менежментийн тогтолцоог тасралтгүй хэрэгжүүлэх үүднээс тусгайлсан чиг үүрэг бүхий найман багийг томилж, ISO 365 хөтөлбөрийг баталж хэрэгжүүлж байна.
Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг ханган ажиллаж, гэрчилгээ гардан авсан Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн замын хөгжлийн газар, Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн орон сууцны бодлогын газрын хамт олонд талархал илэрхийлье.