• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах сургалт болж байна
  • 2025-06-20
  • 2 мин унших

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах сургалт болж байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, нийтийн зорчигч тээврийн жолооч нарын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой сургалт энэ сарын 9-нөөс ирэх сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

May be an image of 7 people

Өнөөдрийн сургалтад дараах сэдвээр мэдээлэл өгч харилцан ярилцлаа.

Замын хөдөлгөөний аюулгүй байдал сэдвээр Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д. Ганхуяг

Цахим хяналтын үр нөлөө, гадаад орны туршлага, нийтийн тээврийн жолооч нарын гаргадаг нийтлэг зөрчил, анхаарах асуудлууд сэдвээр Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар

May be an image of 2 people, people studying and text

 Нийтийн тээврийн салбарт мөрдөгддөг үндсэн стандартууд  сэдвээр Нийтийн тээврийн бодлогын газрын мэргэжилтэн Ч.Бадамханд

Хяналт шалгалтар идлэрсэн зөрчил дутагдал, дахин давтахгүй байх боломжийг нэмэгдүүлэх нь сэдвээр Авто тээврийн хяналтын Улсын байцаагч Б.Мягмардорж

Автобусны удирдах төхөөрөмжийг ашиглах, хэрхэн ажиллах талаар ICT группийн Төслийн менежер Б.Чулуунбат

May be an image of 1 person, television, phone and text that says '៨ Player 2025-06-02 म RESET 12R (ีพายลัน raH E 110 88 OpoйH 6yyлT yл4илra A2 A3 A5 A4 A6 Wh 6 3orcooл A7 Switch Route 3ypar aBax 3apлax Cg 3xлyyл3x yл4илr33HA rapax Coлиx Torлyyлax AaBTaH Torлyyлax A/M wubiteccektakctet C 율 Search'

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн үйлчлэх, нийтийн тээврээр үйлчлүүлэхэд нь хэрхэн туслах, юунд анхаарах талаар ХБХХЕГ-ын Сургалт, нөлөөллийн ажил хариуцсан мэргэжилтэн Г.Гэрэлтуяа, Статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтэн О.Гаасүрэн танилцуулга хийв.

                  

Сургалтын үр дүнд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч жолооч, ажилтны хууль, эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, сахилга, ёс зүй дээшилж, зам тээврийн осол, хэргийн тохиолдол, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл буурахаас гадна нийтийн тээврийн хэрэгслээс шалтгаалсан зохиомол түгжрэл, саатал арилж, нийтийн тээврийн зорчих дундаж хурд нэмэгдэнэ.