
Хүнээ аваагүй жолооч нарыг торгов
Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 06 дугаар сарын 23-25-ны өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Талархал: Иргэн О.Дуламсүрэн: Ч:39 “Сансар-3,4-р хороолол” чиглэлийн 2-191 гарааш дугаартай жолооч болон 14:00 цагаас хойш гарсан 70044040 утасны санал гомдлын ажилтанд эд зүйлсийг минь олж өгсөнд баярлалаа.
📍 Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Б: 3-051 гарааш дугаартай автобусны жолооч Ч:76 “Архивын ерөнхий газар-3,4-р хороолол” чиглэлд ажиллахдаа 3,4-р хорооллын эцсээс Яармагийн гүүр хүртэл тасралтгүй утсаар ярьж маш удаан явлаа. Гомдолтой арга хэмжээ авч хариу өгнө үү.
📍 Шийдвэрлэлт: 3-051 гарааш дугаартай автобусны жолооч О.Г-д ЗТХуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч дахин дүрэм зөрчихгүй ажиллахыг үүрэг болгов.
📍 Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Э: Ч:19Б “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн 11-024 гарааш дугаартай автобусны жолооч 32-ын тойргийн автобусны зогсоолоос хүнээ аваагүй явсан. Гомдолтой арга хэмжээ авч хариу өгнө үү.
📍 Шийдвэрлэлт: Трансбус ХХК-ийн 11-024 гарааш дугаартай автобусны жолоочийн камерын бичлэг шалгахад зөрчил илрээгүй.
📍 Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн О: 11-095 гарааш дугаартай автобусны жолооч Ч:16 “Баруун салааны шинэ-10-р хороолол” чиглэлд ажиллахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Баруун салааны эцсээс суулгаагүй байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
📍 Шийдвэрлэлт: Жолоочийг шалгаж, ЗТХуулиар хариуцлага тооцов.
📍 Иргэний гомдол: Багануур дүүргийн иргэн Д: М:1 “5 Шар-Офицер” чиглэлд явж байгаа 2-125 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. (Автобусны зогсоол дээр биш зогсоолын бус газар хүнээ буулгахаар нь энд буухгүй зогсоол дээрээ бууя гэсэн чинь элдвээр хэл амаар доромжилсон)
📍 Шийдвэрлэлт: 2-125 гарааш дугаартай автобусны жолооч А.Б-д ЗТХуулийн дагуу арга хэмжээ тооцож, дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
📍 Иргэний гомдол: Хяналт шалгалтын хэлтсийн шалгагч Г.Оюунбилэг: М:4 “Шар хадны эцэс-Цамбагарав” чиглэлийн 3-154 гарааш дугаартай автобусны жолооч Цамбагаравын урд буудлаас хүнээ авалгүй буудал уншуулаад гарсан.
📍 Шийдвэрлэлт: 3-154 гарааш дугаартай автобусны жолооч А.Б-д ЗТХуулийн дагуу арга хэмжээ тооцож, дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
📍 Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Б.О: М:2 “Зунжин-Сүхбаатарын талбай” чиглэлийн 2-219 гарааш дугаартай автобусны жолооч эцсээсээ хүнээ аваагүй явсан арга хэмжээ авч хариу өгнө үү.
📍 Шийдвэрлэлт: 2-219 гарааш дугаартай автобусны жолоочид ЗТХуулийн дагуу арга хэмжээ тооцов.
📍 Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Б: Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3” чиглэлийн 13-262 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна. Арга хэмээ авч хариу өгнө үү. (3 настай хүүхэдтэй явж байгаад дөнгөж суугаад бариулаас барьж амжаагүй байхад хөдөлсөн. Хүүхдийг унах гэж байхад хүн барьж авсан.)
📍 Шийдвэрлэлт: “Эрдэмтранс” ХХК-н 13-262 гарааш дугаартай автобусны жолооч Э.Б-д сануулга өгч, зорчигчдыг аюул осолгүй зорчих нөхцөлийг хангаж ажиллахыг үүрэг болгов.
📍 Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Э: Эмсид ХХК-ийн 19-075 гарааш дугаартай автобусны жолооч Ч:65 “Зайсан-Офицеруудын ордон” чиглэлд ажиллахдаа Цагдаагийн байгууллагын үнэмлэх карт уншигчид уншуулсан чинь хуурамч үнэмлэх ашиглалаа гэж олон дунд гүтгэж, хэл амаар доромжиллоо. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
📍 Шийдвэрлэлт: Эмсид ХХК-н жолооч Х.Ч-т ЗТХуулийн дагуу арга хэмжээ тооцов.
📍 Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Т.У: “Зорчигч тээвэр 5” ОНӨААТҮГ-ын 25-002 гарааш дугаартай автобусны жолооч Ч:78 “Сүхбаатарын талбай-Халдвартын эмнэлэг” чиглэлд ажиллахдаа тасралтгүй утсаар ярьж үйлчлүүлэгчээ сонсохгүй байна. Автобусны зогсоолд хашлага шахаж зогсохгүй, налууг буулгаж мэдэхгүй байна.
📍 Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр 5 ОНӨААТҮГ-ын 25-002 гарааш дугаартай автобусны жолооч Б-д ЗТХуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан.