• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Нийтийн тээврийн салбар дахь шилдэг туршлага, шинэ чиг хандлагын талаарх сургалт семинар болж байна
  • 6 цаг 28 мин
  • Сайнбуян
  • 1 мин

Нийтийн тээврийн салбар дахь шилдэг туршлага, шинэ чиг хандлагын талаарх сургалт семинар болж байна

Дэлхийн банкны санхүүжилттэй Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийн хүрээнд “Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ний ажил хэрэгжиж байна.

Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд нийтийн тээврийн стратеги болон стратегийн төлөвлөлтийн ач холбогдлыг танилцуулах, дэлхийн нийтийн тээврийн салбар дахь шилдэг туршлага, шинэ чиг хандлагыг хуваалцах зорилготой семинарт тээврийн инженер, хот тээврийн төлөвлөлтийн мэргэжилтэн, эрдэмтэн, докторууд Нийтийн тээвэрт суурилсан хөгжлийн туршлага, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломж, үр ашигтай нийтийн тээврийн тогтолцоог бүрдүүлэхэд шаардлагатай байгууллагын бүтэц, зохион байгуулалтын чадавх, тээврийн ухаалаг системийг ашиглалт гэх мэт олон чухал сэдвээр танилцуулга хийж мэдээ мэдээлэл солилцож байна.

Тус семинарт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийтийн тээврийн бодлогын газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нэгдсэн төслийн удирдлагын газар болон Улаанбаатар хотын хөгжлийн корпорац зэрэг байгууллагын 40 орчим албан хаагч хамрагдаж байна.