
Даншиг наадмын үеэр үйлчлэх нийтийн тээврийн чиглэл, цагийн хуваарийг танилцуулж байна
"Даншиг наадам-Хүрээ цам 2025" шашин соёлын наадам Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр, Хүй 7 худагт 2025 оны 06 дугаар сарын 28, 29-ний өдөр зохион байгуулагдах үеэр иргэдэд Улаанбаатар хотоос нийтийн тээврийн үйлчилгээний 2 чиглэлийн их багтаамжийн 10 автобус, Хүй 7 худагт богино эргэлтийн 2 чиглэлд их багтаамжийн 5 автобус, баярын арга хэмжээнд оролцох зочид төлөөлөгчдөд дунд багтаамжийн 2 тээврийн хэрэгсэл тус тус үнэ төлбөргүй үйлчилнэ. Үүнд:
Улаанбаатар хотоос Хүй 7 худаг хооронд:
- Хүй7:1 "Төв цэнгэлдэх Яармаг - Хүй 7 худаг" чиглэлд 5 тээврийн хэрэгсэл 07:00-21:44 цагийн хооронд;
- Хүй7:2 "МУБИС Хүй 7 худаг" чиглэлд 5 тээврийн хэрэгсэл 07:00- 21:44 цагийн хооронд;
Хүй 7 худагт богино эргэлтийн чиглэл:
- БЭ:5 "Давааны зөрлөг Хүй 7 худаг" чиглэлд 2 тээврийн хэрэгсэл 09:05-21:32 цаг хүртэл 7 минутын зайтай;
- БЭ:7 “Авто зогсоол Хүй 7” худаг чиглэлд 3 тээврийн хэрэгсэл 07:00-20:02 цаг хүртэл 4 минутын зайтай;
- Дунд оврын 2 тээврийн хэрэгсэл арга хэмжээний зочдод 07:00-20:02 цагийн хооронд тус тус нийтийн тээврийн үйлчилгээг хүргэнэ.