
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгууллаа
Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал Монгол Улсын Иргэний хуулийн 343-358, Захиргааны ерөнхий хуулийн 52, 53 дугаар зүйлийг удирдлага болгон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдлагуудтай гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.
Улаанбаатар хот болон хот орчмын иргэдэд зорчигч төвтэй нийтийн тээврийн үйлчилгээг хүргэж, иргэдийн ая тухтай, хүртээмжтэй, эрүүл, аюулгүй зорчих нөхцөлийг хангахын төлөө илүү хичээн ажиллаж, үр дүнд суурилан ажлын үзүүлэлтийг үнэлэх системд шилжин ажиллах шаардлагатайг Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал онцоллоо.
Нийтийн тээврийн салбарын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй нэг жилийн хугацаатай гэрээ байгуулдаг байсан бол энэ жил таван жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллахаар болсон. Гэрээний хугацаа нэмэгдсэн нь тогтвортой, амжилттай ажиллахад нөлөөлөх маш чухал ач холбогдолтой гэдгийг компанийн төлөөлөл, захирлууд онцолж, талархал илэрхийлэв.