
Багануур чиглэлд өглөө, оройдоо нэмэлтээр автобус явахаар боллоо
Багануур-Улаанбаатар Х:17 "Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол" гэсэн чиглэлд хоёр автобус явж эхэлсэн билээ. Иргэдийн хүсэлтээр Улаанбаатар- Багануур чиглэлийн нийтийн тээврийн автобусны цагийн хуваарийг өөрчилж, 2025 оны 06-р сарын 03-ны өдрөөс өглөө 06:30 , орой 19:50 цагт нэмэлтээр явахаар боллоо.
Багануураас хөдлөх цаг- 09:21, 12:12, 15:03, 17:54, 20:45
Улаанбаатарт ирэх цаг-09:05, 11:56, 14:47, 17:38, 20:29, 23:20
Улаанбаатараас хөдлөх цаг-06:30, 09:21, 12:12, 15:03, 17:54, 20:45
Багануурт ирэх цаг-09:05, 11:56, 14:47, 17:38, 20:29, 23:20
РЕЙСИЙН ТОО: Өдөрт 4
Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.