• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Талархал: Хөдөөнөөс ирсэн аав, ээжийг минь автобусанд суулгаад явуулсан шалгагч нарт баярлалаа
  • 16 цаг 27 мин
  • Сайнбуян
  • 3 мин унших

Талархал: Хөдөөнөөс ирсэн аав, ээжийг минь автобусанд суулгаад явуулсан шалгагч нарт баярлалаа

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 07 дугаар сарын 1-ний өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

👏Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Соёл-Эрдэнэ: Ү:20 “Орбитын шинэ эцэс-5 шар” чиглэлд үйлчилж байсан 3-208 гарааш дугаартай автобус маш цэвэрхэн, гоё сэрүүхэн явж байна.

👏Талархал: Баянзүрх дүүрэгт түр оршин суугч С.Мөнх-Эрдэнэ: Офицеруудын ордон автобусны зогсоолын хойд талын зогсоол дээр зогсож байсан шар хантаазтай 2 шалгагчид маш их талархлаа. Аав, ээж маань хөдөөнөөс ирээд хаашаа явахаа мэдэхгүй төөрөөд явж байхад нь замыг нь зааж өгөөд автобусанд суулгаад явуулсан байна.

📍 Иргэний гомдол: Иргэн О: Мөнгөн завьяагаас суугаад утаснаасаа QR кодоо уншуулах гэсэн уншихгүй байсан. Хурдан уншуул гээд шилэн хаалтаа чанга цохиод, олон хүний дунд хэл амаар доромжилсон. QR кодоо уншуулчхаад байхад хөөж буулгах гэсэн. Гомдолтой байна. Арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

📍 Шийдвэрлэлт: 1-043 гарааш дугаартай автобусны жолоочийг сургалтад хамруулахаар болсон.

📍 Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн А: М:1 “5 Шар-Офицеруудын ордон” чиглэлд явж байгаа 2-133 гарааш дугаартай автобусны жолооч нь Хөдөлмөрийн яам автобусны зогсоол дээр зогсож хүнээ аваагүй. Гомдолтой арга хэмжээ авч хариу өгнө үү. (зогсоолоос хол зогсоод гүйгээд суух хооронд уурлаад хэл амаар доромжилсон, орхиод явсан)

📍 Шийдвэрлэлт: Жолоочид ЗТХ-ийн 14.6-9-д зааснаар арга хэмжээ тооцсон.

📍 Иргэний гомдол: Иргэн Г.Г: Ч:49 “34-р байр-Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн 5-260 гарааш дугаартай автобусны жолооч нь тамхи татаж байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: Тухайн автобусны жолоочид арга хэмжээ тооцов.

📍 Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Э.С: М:5 “Ботаник-10-р хороолол” чиглэлийн 1-086 гарааш дугаартай автобусны жолооч Хермес худалдааны төв автобусны буудал дээр хүнээ авахгүй явахаар нь араас нь гүйгээд гүйцээд очиж суугаад буудал дээрээ зогсохгүй гэж шаардлага тавихад хэл амаар доромжилсон. Арга хэмжээ авч өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: 1-096 гарааш дугаартай автобусны жолооч А.Б-г сургалтад хамрагдуулахаар болсон.