Уран жолоодлого 2025 тэмцээнийг амжилттай зохион байгууллаа
Нийтийн тээврийн бодлогын газар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамртан их багтаамжийн автобусны жолооч нарын дунд жолооч нарын харилцаа хандлагыг төлөвшүүлж, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж, олон нийтэд сурталчилах зорилгоор УРАН ЖОЛООДЛОГО-2025 тэмцээнийг 2025 оны 06 дугаар сарын 07,08-ны өдөр Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын Хүй долоо худаг дахь талбайд зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнийг 2019 онд Хотын тээврийг удирдах газар үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд анх удаа зохион байгуулж байсан бөгөөд 2022 онд хоёр дахь удаагаа, 2024 онд 55 жилийн ойн хүрээнд гурав дахь удаагаа, 2025 онд Автотээврийн 100 жилийн ойн хүрээнд дөрөв дахь удаагаа зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээнд нийт 14 байгууллагын 14 багийн нийт 69 жолооч хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд өмнөх тэмцээнүүдээс 2 зүйлээр ялгаатайгаар зохион байгууллаа. Үүнд:
Өмнөх жилүүдэд 11 даалгавартай зохион байгуулагддаг байсан бол энэ жилээс нэмэлт нэг даалгавар оруулж, нийт 12 даалгавартайгаар зохион байгуулснаараа онцлогтой болж өндөрлөлөө.
Жолооч нарын мэдлэг, харилцаа хандлагын сорил шалгалтыг авсан. Сорилын шалгалтыг 2 төрлөөр зохион байгуулсан. Эхний төрөл нь тэмцээн болохоос 1 жилийн өмнө оролцох баг тамирчдыг нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах явцдаа дүрэм журам, стандартын шаардлага /тамхи татсан, гар утсаар ярьсан, санал гомдлын утсанд зөрчил бүртгэгдсэн мөн Нийтийн тээврийн бодлогын газрын зөрчилийн бүртгэлийн мэдээлэлд үндэслэн илэрсэн зөрчлүүдийг шалган, тэдгээрийн хяналт тавин ажилласан. Мөн Замын цагдаагийн газарт хүсэлт хүргүүлж, тэмцээнд оролцож буй жолооч нарын сүүлийн нэг жилийн хугацаанд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг нягтлуулсан бөгөөд илрэсэн зөрчил бүрт хасах оноо тооцон үнэлгээний дүнд тусгасан.
Энэхүү тэмцээний даалгаврыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Амгалан баталсан удирдамжаар нарийвчлан тодорхойлсон бөгөөд тусгагдсан 1-9 дүгээр даалгаврууд нь өмнөх жилүүдэд хэрэгжүүлж байсан даалгаврууд бөгөөд жил бүр сайжруулан өөрчлөлт хийж ирсэн. Харин энэ жил шинээр 10 дугаар даалгавар нэмэгдсэн нь уг тэмцээнийг улам сонирхолтой болгож байна.
Даалгавар:
- Цуваагаар явах:
- Хоёр, хоёроор зэрэгцэж явах:
- 450 градус эргэж, зэрэгцэж явах:
- Эсрэг зүгт зэрэгцэн зогссон байрлалаас 2 тийш зэрэг хөдлөж, нэг шулуунд зогсох:
- Адил тэгш өнцөгт үүсэж зогсох:
- 45 градусийн өнцгөөр зүүн тийш эргэж, нэг зүгт цуварч зогсох:
- Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь цуваагаар сүлжин явах:
- Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 2 талаас нь эгнээ дагаж орж, цуваагаар сүлжиж явах:
- Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 2 талаас нэгэн зэрэг орж, салаавчлан зөрж, цуваагаар сүлжиж явах:
- Нэг шулуунд цувруулан байрлуулсан 3 саадыг захын 2 саадыг 2 талаас нь салаавчлан зөрж тойрох хөдөлгөөнийг тээврийн хэрэгсэл тус бүртэй 1 удаа гүйцэтгэх /нэмэлт/
Харин 10 дугаартай даалгаврыг жолооч нарын авхаалж самбаа, ур чадвар хурд хүчийг сорих зорилгоор энэ жилийн тэмцээнд нэмж оруулсан.
Сорилын шалгалтын үр дүнгээс харвал хамгийн өндөр оноо авсан баг нь нийт 45 оноогоор үр дүнгийн 50 хувийн үзүүлэлтээс доогуур буюу өмнө жилийн дүнтэй харьцуулахад хангалтгүй үнэлгээ авсан байна. Иймд “Уран жолоодлого 2025” тэмцээнд мэдлэг шалгах сорил явагдсанаар нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарт мэдлэг олгох, хууль, дүрэм, стандартыг баримтлах, үүнд анхаарах шаардлагатайг харууллаа. Мөн жолооч бүрийн онолын мэдлэгийг шалгаж үнэлснээрээ онцлогтой зохион байгуулагдлаа.
"Уран жолоодлого 2025" тэмцээнд багийн төрөлд:
Тэргүүн байр: 456 оноогоор Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ
Дэд байр: 376,6 оноогоор Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ
Гутгаар байр: 364 оноогоор Автобус нэгдэл ХХК тус тус шалгарлаа.
Багийн ахлагчийн төрөлд:
Тэргүүн байр: Сайхан-Ирээдүй ХХК-ийн багийн ахлагч Н.Бат-Отгон үйлдлийг 04:55:97 минутанд амжилттай гүйцэтгэж шалгарлаа.