
Хүссэн үедээ автобусныхаа тасалбарыг цахимаар захиалах боломжтой боллоо
БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын их багтаамжийн 10 автобусыг өнгөрсөн дөрөвдүгээр сард худалдан авч, хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай дүүргийн иргэдэд үйлчилж эхэлсэн.
Нийтийн тээврийн шинэчлэлтийн хүрээнд иргэдэд илүү хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх зорилгоор Х:18 “Тэнгэр плаза-Багахангай”, Х:17 “Тэнгэр плаза-Багануур”, Х:19 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ”, Х:20 “5 шар-Чингис хаан ОУНБ” чиглэлээр үйлчлүүлэх иргэд автобусны суудлаа гурван хоногийн өмнөөс урьдчилан захиалах боломжтой боллоо. Иргэдэд илүү хүртээмжтэй үйлчилгээг хүргэх цахим шилжилт амжилттай үргэлжилсээр байна.
Дашрамд сонирхуулахад шинэ автобус нь 45 хүний суудалтай, Евро-5 хөдөлгүүртэй,манай орны цаг агаарт тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.