
Алба хаагчид ажлын байрны дасгал хөдөлгөөнийг өдөр бүр хийж байна
Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачилсан “Дасгалын цаг-10 минут” ажлын байрны дасгал хөдөлгөөнийг албан хаагчид өдөр бүр хийж байна.
Бидний уг ажлыг дэмжин НБТСГ-ын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Мөнх-Эрдэнэ, ҮБТДС-н Аэробик гимнастикийн аэробикийн ОУХМ, Монголын аэробикийн холбооны тэргүүн Light клубийн дасгалжуулагч Э.Мөнх-Оргил шавь нартайгаа хүрэлцэн ирж, ажлын байранд дасгал хөдөлгөөнөөр хичээллэх ач холбогдлын талаар мэдээлэл өгч, хөнгөн аэробикийн дасгал хөдөлгөөн заалаа.
Бид ажлын байрандаа өдрийн хамгийн идэвхтэй 8 цагийг өнгөрөөдөг бөгөөд ажлын байранд дасгал хөдөлгөөн хийж хэвших нь чухал ач холбогдолтой юм.