• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Нийтийн тээврийн удирдлагын төвийг шинэчлэх төслийн багийнхантай уулзалт хийлээ
  • 2025-06-10
  • Сайнбуян
  • 1 мин

Нийтийн тээврийн удирдлагын төвийг шинэчлэх төслийн багийнхантай уулзалт хийлээ

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, тус газрын удирдах ажилтнууд, Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийн зохицуулагч Х.Булгаа, “Улаанбаатар смарт карт” ХХК, “Ай си ти групп” ХК-ийнхан “Нийтийн тээврийн удирдлагын төвийг шинэчлэх ТЭЗҮ болон нарийвчилсан зураг төслийг боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ний ажлыг гүйцэтгэж буй “Транс Консалт” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж одоогийн ашиглагдаж буй системийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, мэдээллийн технологийн дэд бүтэц, техникийн хангамж, системүүдийн интегралчлал болон программын интерфейсийн талаар талууд мэдээлэл, санал солилцов. Уг төслийн баг 2025.02.17-ны өдрөөс зөвлөх үйлчилгээний ажлыг эхлүүлсэн.

Төслийн хүрээнд нийтийн тээврийн төрлүүд болох автобус, такси, их багтаамжийн тээвэр, тусгай замын автобус, дүүжин тээвэр, трамвай болон авто үйлчилгээ, ачаа тээвэр логистикийн системийг үр ашигтай удирдаж, уялдуулах нөхцөлийг бүрдүүлж, нийтийн тээврийн үр ашгийг дээшлүүлэх, тээврийн бүх сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор бодит мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж дамжуулдаг Нийтийн тээврийн удирдлагын төвийн нарийвчилсан зураг төсөл, техникийн тодорхойлолтыг боловсруулан, техник хангамжийн шинэчлэлтийг хийх юм.