
Жолооч нарыг сургалтад хамруулахаар шийдвэрлэв
Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 07 дугаар сарын 2-5-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Э: Ү:30 “Жанжин клуб-Сүхбаатарын талбайн төв зогсоол” чиглэлийн 7-035 гарааш дугаартай автобусны жолооч нь хэл амаар доромжилсон. Гомдолтой, арга хэмжээ авч хариу өгнө үү.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Д.Б: 1-033 гарааш дугаартай автобусны жолооч Ч:50 “Улаанхуарангийн эцэс-ТЭЦ-3” чиглэлд ажиллахдаа Өргөө амаржих газраас Офицеруудын ордон орох замд 2-р эгнээгээр маш хурдтай явж суудлын машин шахан толь шүргэх шахсан. Шаардлага тавьсан чинь элдвээр доромжиллоо. Гомдолтой, арга хэмжээ авч хариу өгнө үү.
Иргэний гомдол: Иргэн Б.О: Ч:81 “3,4-р хороолол-Яармагийн 1-р буудал” чиглэлийн 15-023 гарааш дугаартай автобусны жолооч нь замын хөдөлгөөний дүрмээ мөрдөхгүй байна арга хэмжээ авч хариу өгнө үү.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн О: М:1 “5 Шар-Офицеруудын ордон” чиглэлийн 1-064 гарааш дугаартай автобусны эмэгтэй жолоочид маш их гомдолтой байна. Халуун өдөр явж ядаж байхад хурдан суучихгүй гэж эвгүй үгээр хэл амаар доромжилсон.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Т.Ц: Ч:40 “Алтан тариа-Улаанхуарангийн эцэс” чиглэлийн 4-032 гарааш дугаартай автобусны жолоочийн ёс зүйд нь анхаарч өгнө үү.
Дээрх иргэдийн гомдлын дагуу жолооч нарыг харьяа автобус баазад зохион байгуулж байгаа замын хөдөлгөөний дүрмийн болон ёс зүйн сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн болно.