Гэр хорооллын айл өрхийн галлагааны аюулгүй байдалд хяналт шалгалт хийлээ
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд “Агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах, хяналт шалгалт зохион байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын А/33 тоот захирамжийн хүрээнд 2025 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд нийслэлийн дүүргүүдэд нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Хяналт шалгалтын хүрээнд Нийтийн тээврийн бодлогын газрын нийт 137 албан хаагч Баянзүрх дүүргийн 12, 13, 14, 17 дугаар хорооны айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуухны бүрэн бүтэн байдал, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгч, халаалтын зуухны хэвийн ажиллагааг шалгаж, судалгаа хийж гүйцэтгэн илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох талаар хороодын засаг даргын ажлын албаныхантай хамтран ажиллаж байна.