Нийтийн тээврийн салбартай хүүхдүүд танилцав
Автотээврийн салбарын 100 жилийн ойн арга хэмжээг ойг угтсан арга хэмжээний хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан, албан хаагч нарын хүүхдэд Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ-ын баазын үйл ажиллагаатай танилцаж, Хүй долоо худагт болсон “Уран жолоодлого-2025” арга хэмжээг 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үзэж сонирхсон юм.
Тус аялалд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч 11 аж ахуйн нэгж, Нийтийн тээврийн бодлогын газрын ажилтан, албан хаагчдын 101 хүүхэд оролцсон.
Аяллалд Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-7, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-11, Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-10, Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ-10, Автобус нэгдэл ХХК-7, ДЮЦ-10, Сутайн буянт ХХК-7, Трансбус ХХК-7, Эмсид ХХК-7, Эрдэм транс ХХК-15, Эс энд эй транс ХХК-6, Нийтийн тээврийн бодлогын газар-3 нийт 101 хүүхэд Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ-ын баазын техник засвар болон автобус угаалгын үйл ажиллагаатай танилцаж, сургуулийн 3 автобусаар явж “Уран жолоодлого-2025” тэмцээнийг үзэж сонирхсон.