• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан зарлана
  • Уржигдар 14 цаг 30 мин
  • Сайнбуян
  • 1 мин унших

Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан зарлана

Улаанбаатар метро төслийн зүүн талын депог Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 26.6 га талбайд барихаар төлөвлөсөн. Уг депод Улаанбаатар метроны хөдлөх бүрэлдэхүүний техник үйлчилгээ, оношилгоо, засвар, зогсоол зэрэг үйл ажиллагааг төвлөрүүлэх юм. Энэ хүрээнд өнөөдөр тус төслийн холбогдох албаныхан болон  төслийн зөвлөх үйлчилгээний “Духуа инженеринг” ХК-иар ахлуулсан түншлэл депо барихаар төлөвлөсөн байршилд ажиллалаа.

Уг төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ ондоо багтаан хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтаа зарлаж, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлэх юм. Мөн төслийн хүрээнд байгаль орчны ерөнхий төлөв байдлын үнэлгээг гаргасан бөгөөд депогийн бүтээн байгуулалт хийх газрын гэрчилгээ бэлэн болсон аж.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Духуа инженеринг” ХК-ийн Механик зураг төслийн инженер Ким Жин Нам “Нийт 19 цуваа метрог төлөвлөсөн. Бүрэн автомат буюу жолоочгүй байна. Засвар үйлчилгээний депогийн тухайд автомат засвар, угаалга, удирдлага, зогсоолын хэсгээс бүрдэнэ. Зогсоолын хэсгийг Монголын эрс тэс уур амьсгалд тохируулж битүү байдлаар барина. Удирдлагын хэсгээс метрог бүхэлд нь хянах боломжтой. Мөн урсгал засварыг 2-5 жил тутамд хийх тул засварын төвийг шийднэ. Метро нь трассын дагуу яваад баруун талын эцсийн зогсоол болох Толгойтоор эргэж, зүүн талын депо дээрээ ирж, угаалга, засвар үйлчилгээндээ ороод зогсоолдоо байршихаар төлөвлөлт хийсэн” хэмээлээ.

Улаанбаатар метро төслийн хонгилыг ухах TBM /Tunnel boring machine/ машины тухайд 30 метрийн урттай. Нийт 13 TBM ашигласнаар 2030 онд тухайн төслийг ашиглалтад оруулах боломжтой гэсэн тооцоолол гарсан. Уг машин газар доогуур 25 метрийн гүнд өрөмдлөг хийж, хонгилын хана хийх боломжтой. Мөн хотын суурьшлын бүсэд өрөмдлөг хийх учраас газрын гадарга дээр чичиргээ мэдрэгдэхгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.