• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдэж, нэг чиглэлд өөрчлөлт орууллаа
  • 2025-08-07
  • Сайнбуян
  • 1 мин унших

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдэж, нэг чиглэлд өөрчлөлт орууллаа

Ч:71А “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж, Д:1 “Шархадны эцэс-Ботаник”  чиглэлийн замналд өөрчлөлт орууллаа.

Баянзүрх дүүргийн 26 болон 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор Нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/72 дугаар тушаалаар богино эргэлтийн Ч:71а “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээлээ.

Түүнчлэн Шархадны эцсийн зогсоолоос Улиастайн хуучин эцэс хүртэлх 3.9 км хатуу хучилттай зам тавигдаж, нийтийн тээврийн хэрэгсэл зорчих нөхцөл бүрдсэн тул Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор  Д:1 “Шархад–Улиастайн хуучин эцэс–Хангамж” чиглэлийн замналд шинээр 4 байршилд нийтийн тээврийн хэрэгслийн дундын зогсоолыг төлөвлөж, нийтийн тээврийн хэрэгслийг явуулахаар боллоо. 

Эдгээр чиглэлүүдийн үйлчилгээг 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан бөгөөд нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн доорх зураглалын дагуу үйлчилнэ үү.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗАР