• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Чингис хаан ОУНБ руу нийтийн тээврийн хэрэгсэл 24 цагийн туршид үйлчилдэг болно
  • 2025-08-18
  • Сайнбуян
  • 1 мин

Чингис хаан ОУНБ руу нийтийн тээврийн хэрэгсэл 24 цагийн туршид үйлчилдэг болно

БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын их багтаамжийн 7 автобусаар Х:19 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ”, Х:20 “5 шар-Чингис хаан ОУНБ” чиглэлд иргэдэд үйлчилж байна.

Иргэдээс тус чиглэлд шөнийн цагаар нийтийн тээврийн хэрэгсэл явуулж өгнө үү гэсэн санал хүсэлт ирүүлсний дагуу ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлийг шинээр нээж, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн иргэдэд үйлчлэхээр боллоо.

Тус чиглэлийн цагийн хуваарийг танилцуулж байна.

📌Сүхбаатарын талбайгаас хөдлөх цаг: 22:00, 01:50,

📌Чингис хаан ОУНБ-д ирэх цаг: 23:30, 03:20,

📌Чингис хаан ОУНБ-аас хөдлөх цаг: 24:10, 04:05.

📌Сүхбаатарын талбайд ирэх цаг: 01:40, 05:35

ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчино.