• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Утсаар ярьсан болон зан харилцааны доголдол гаргасан жолооч нарт арга хэмжээ тооцов
  • 2025-08-18
  • Сайнбуян
  • 2 мин унших

Утсаар ярьсан болон зан харилцааны доголдол гаргасан жолооч нарт арга хэмжээ тооцов

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 08 дугаар сарын 4-11-ний өдрүүдэд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

📍 Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн О: Ч:57 (Улаанчулуут-МУИС) чиглэлийн 2-178 гарааш дугаартай автобусны жолооч утсаар ярьсан. Арга хэмжээ авч хариу өгнө үү. (ТБДАндуудаас суухад ярьж байсан. Чингис соосо дээр буусан яриад үлдсэн)

📍 Шийдвэрлэлт: 2-178 гарааш дугаартай автобусны жолоочид зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцож, сургалтад хамруулахаар шийдвэрлэв.

📍 Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн М.С: Ч:62 (Алтан овоо 48-р гудамж-10-р хороолол) чиглэлийн 33-004 гарааш дугаартай автобусны жолооч хэл амаар доромжилсон. Гомдолтой арга хэмжээ авч хариу өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: Эс энд эй ХХК-ийн захиралтай холбогдож 33-004 гарааш дугаартай автобусны жолоочийн гаргасан зөрчилд байгууллагын дотоод журмаар хариуцлага тооцохоор болов.

📍 Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б: Ч:34 (Шар хадны эцэс-ТЭЦ-3) чиглэлийн 1-043 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Буудлын бус газар бүх хүмүүсээ буу гэж буулгасан. Шаардлага тавьсан хүлээж аваагүй, дэндүү бүдүүлэг ааш гаргасан.

📍 Шийдвэрлэлт: 1-043 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ш-д ЗТХуулийн 14,6 дугаар зүйл 9 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ тооцов.

📍 Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн О: Х:20 (5 шар-Чингис хаан ОУНБ) чиглэлийн 25-159 гарааш дугаартай автобусны жолооч 5 шарын автобусны зогсоолоос хүнээ аваагүй. Гомдолтой арга хэмжээ авч хариу өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: 25-159 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид дахин зөрчил гаргахгүй анхаарч ажиллах үүрэг өгч ажиллалаа.

📍 Иргэний гомдол: Шалгагч Нямхүү: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлийн 1-129 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. (Шалгагчийн шаардлага биелүүлээгүй чамд хамаагүй гээд хэл амаар доромжилсон.)

📍 Шийдвэрлэлт: 1-129 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид зан харилцаан дээрээ анхаарч зөрчлийг дахин давтахгүй байх үүрэг өгөв.

📍 Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн А: Ч:73 (ТЭЦ4-Зунжин худалдааны төв) чиглэлийн 4-043 гарааш дугаартай автобусны жолооч Дэнжийн зогсоол дээр зогсоогүй. Гомдолтой арга хэмжээ авч хариу өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: 4-043 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г-т гомдол санал гаргахгүй ажиллахыг сануулав.

📍 Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн У: Ч:21Б (Вокзал-Дэнжийн 1000-ын эцэс) чиглэлийн 3-166 гарааш дугаартай автобусны жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: 3-166 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Н-д гарсан гомдлыг танилцуулж дахин гомдол санал гаргахгүй ажиллахыг сануулав.

️Иргэн та нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлтээ 70044040 дугаарт залган мэдэгдэх боломжтой.