• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Нийтийн тээврийн түүхийг харуулсан модель машинуудыг баримтжуулан хадгалж байна
  • 19 цаг 6 мин
  • Сайнбуян
  • 2 мин унших

Нийтийн тээврийн түүхийг харуулсан модель машинуудыг баримтжуулан хадгалж байна

Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байсан тээврийн хэрэгсэл, машин, автобусны моделийг цуглуулж, түүхээ хадгалж үлдэх ажлыг Нийтийн тээврийн бодлогын газрын хамт олон эхлүүлсэн.

Улаанбаатар хотын тээврийг удирдах газрыг 1969 онд байгуулан хотын доторх нийтийн үйлчилгээний автобус, такси, үйлдвэр албан байгууллага, шөнийн ээлжийн ажилтнуудыг хүргэх, соёл урлаг, сургууль, цэцэрлэг, ясли, худалдаа, нийтийн хоол, шатахуун түгээх, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх, эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд гэх мэт олон салбарын тээврийн асуудал энэ газарт харьяалагддаг байв. Түүнчлэн Монгол Улсад ажиллаж байсан гадаадын мэргэжилтнүүдэд үйлчлэх бүх ажлыг зангидан хариуцаж байсан түүхтэй. Тиймээс энэ бүх үйлчилгээг үзүүлэхдээ ямар техник хэрэгслээр, хэрхэн ажиллаж байсан түүхийг бид харуулах зорилготой ажиллаж байна. Энэхүү ажилд нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн аж ахуйн нэгжийн хамт олон идэвх санаачилгатай оролцохоос гадна техник судлаач, моделист Ү.Одонбаяр хамтран ажиллаж байгаа юм.

Өөрийн хүсэл сонирхлын дагуу Монгол Улсын нийтийн тээврийн салбарын түүхийг бүтээж буй Ү.Одонбаярт баяр хүргэн амжилт хүсээд Авто тээврийн салбарын 100 жилийн ойн медаль, дурсгалын зүйлийг Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал гардууллаа.

Энэхүү ажил нь зөвхөн нэг салбарын бус нийслэл төдийгүй Монгол Улсын нийтийн тээврийн түүхийг баримтжуулан үлдээж буйгаараа чухал ач холбогдолтой юм.