• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

  • 2025-09-10
  • Сайнбуян
  • 1 мин

"Yutong Техник-2025" засвар үйлчилгээний ур чадварын тэмцээн эхэллээ

Нийтийн тээврийн салбарын инженер техникийн ажилтнуудын дунд "Yutong Техник-2025" засвар үйлчилгээний ур чадварын тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэхүү тэмцээнд Yutong компанийн төв оффис болох Жэнзоу хотод автобусны засвар үйлчилгээний чиглэлээр мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан нийтийн тээврийн 17 байгууллагын 34 инженер, 17 байгууллагын 34 инженер, техникийн ажилтан оролцож байна.

Инженерүүд өнгөрсөн жил нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй Yutong автобусанд ямар гэмтэл гарч болох, эвдрэл гэмтэл гарлаа гэхэд хамгийн богино хугацаанд хэрхэн засварлаж, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах талаар сургалтанд хамрагдсан юм. Энэ удаа зохиомлоор үүсгэсэн гэмтлийг хамгийн богино хугацаанд хэрхэн илрүүлж, яаж засаж хэвийн үйл ажиллагаанд оруулах ур чадвараараа өрсөлдөх юм.

Тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 24-нд шилдэг баг хамт олон, инженерийг шалгаруулж шагнал гардуулна.