• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Нийтийн тээврийн Ч:71 чиглэлд өөрчлөлт орууллаа
  • 2025-09-19
  • Сайнбуян
  • 1 мин

Нийтийн тээврийн Ч:71 чиглэлд өөрчлөлт орууллаа

Хан-Уул дүүргийн 1, 18 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:71 "120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай" чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Ч:71 "120 мянгат-Хүннү 2222-Энканто таун-МУБИС-Сүхбаатарын талбай" чиглэл болгон өөрчлөв.

Тус чиглэлд өөрчлөлт орсноор Баянмонгол хороолол, Сүмбэр орд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн автобусны зогсоолд зогсохгүй болж, Энканто таун автобусны зогсоолд зогсдог болсноор автобус хүлээгдлийн хугацаа багасаж байгаа юм.

Ч:71 чиглэлийн өөрчлөлтийг 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдөх юм. Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.