БНСУ-ын Тээврийн Хүрээлэнгийн албаны хүмүүстэй уулзалт хийлээ
Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал болон удирдах ажилтнууд БНСУ-ын Тээврийн Хүрээлэнгийн захирал Ким Ён Чань, Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ким Гюү, cудлаач Жу Сонь А менежер Пак Санг Вун болон албаны бусад хүмүүстэй өнөөдөр уулзлаа.


Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний цаашдын зорилт, олон төрөлт нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлын явц, тээврийн хэрэгслээс үүдсэн агаарын бохирдлыг бууруулах гарц зэрэг олон чухал асуудлаар санал солилцлоо.

Нийтийн тээврийн салбарын цахим шилжилт, парк шинэчлэлт, төлбөрийн шинэ системийн талаар танилцуулж мэдээлэл өглөө.
Солонгосын Тээврийн хүрээлэн нь 1985 онд байгуулагдсан БНСУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх үндэсний судалгааны байгууллага бөгөөд Сэжон хотод төвтэй KOTI нь үндэсний тээврийн бодлого, цаашдын хөдөлгөөнт байдлын стратеги, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг аж.

