Ажлын байраа тохижуулсан шилдэг хэлтсийг шалгаруулав
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон ашиглалтад орж, нийслэлийн харьяа байгууллага , газар, хэрэгжүүлэгч агентлагууд нэг дор төвлөрөн ажиллах болсон. Нийтийн тээврийн бодлогын газрын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан ажлын өрөөгөө тохижуулах, ая тухтай орчныг бүрдүүлэх уралдаан зарласнаа өнөөдөр дүгнэлээ.
Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал тэргүүн байранд орсон Санхүү, аж ахуйн хэлтэс, удаах байранд орсон Зорчигч тээвэр хэлтэс, Хяналт шалгалтын хэлтсийн хамт олонд баяр хүргэн, дурсгалын зүйл гардуулав. Дотоод нөөц бололцоогоо ашиглан ажлын байрандаа тохижилт хийсэн байгууллагын нийт хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.